ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Өнөөдөр 2023.04.05. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 06 цаг 23 минутад мандлаа. 19 цаг 27 минутад жаргана. 2023 оны 95 дахь өдөр бөгөөд он дуустал 270 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө -14 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Малайз,  Хонконг,  Макао,  Хятадад Нас барагсдыг дурсах өдөр, БНСУ-д Мод тарих өдөр, Босни Херцеговина улсад Тусгаар тогтнолын өдөр, Олон улсын шөлний өдөр бол АНУ-д Зугаалгын өдөр, Итгэл найдварын өдөр, Палестинд Хүүхдийн баяр, Энэтхэгт Далайн өдөр, БНСУ-д Хүйтэн хоолны өдөр, Казахстанд Цагаачлалын албаны баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Өмнөд Солонгосын жүжигчин Шим Мин-А, Монголын сүмоч Мооконами Г.Базарсад, Халимагийн анхны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Францын жүжигчин, модель  Тилан Блондо, Оросын дуучин, жүжигчин  Наталья Бардо, Кубын олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга боксчин Одланьер Солис, Испанийн хөлбөмбөгч Фернандо Морьентес нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

823 - Ромын пап I Паскал Италийн хаанаар I Лотейрыг өргөмжлөв.

1843 – Их Британи Хонконгийг эзэмшилдээ авав.

1879 - Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1913 - Нильс Бор “Атом, молекулын бүтэц” нийтлэлээ дуусгалаа.

1955 - Уинстон Черчилль Их Британийн Ерөнхий сайдын албанаас огцорлоо.

1971 – Дуу бичлэгийн Rolling Stone Record студи байгуулагджээ.

1976 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тянаньмений талбайд олон нийтийг хамарсан жагсаал болжээ.

1993 – ОХУ-ын нефтийн Лукойл компани байгуулагдав.

2007 – Санторинигийн эргийн ойролцоо аяллын Sea Diamond хөлөг живжээ.

Өнөөдөр үс засуулбал сайн, эд мал арвидна.    

Эл өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, галын ам бооход сайн.  Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top