МИАТ-ын онгоцонд бие нь муудсан зорчигчийг аварчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

МИАТ компанийн Токио - Улаанбаатар чиглэлийн онгоцны нэгэн зорчигчийн бие муудаж, Буриадын эмч нар яаралтай тусламж үзүүлэн аварсан талаар Буриадын хэвлэлд бичжээ.
 

Буриадын эмч нар


Тус мэдээнд “Монголын МИАТ компанийн онгоц Токиогоос хөдлөөд цаг гаруй болсны дараа нэгэн эрэгтэй зорчигчийн бие муудаж, ухаан алдсан. Хөлгийн дарга "Нарита" нисэх буудалд буцах шийдвэр гаргаад байлаа. Азаар тус онгоцонд Буриадын Дорно дахины эмнэлгийн төвийн эмч Жамбо Хоцаев, түүний гэргий, мөн эмч Зинаида нар байж таарчээ. Тэд өвдсөн хүнд анхны тусламж үзүүлэн, амийг нь аварчээ.

Зорчигчийн биеийн байдал тогтворжсон тул онгоц нислэгээ үргэлжлүүлж, Улаанбаатарт газардсан байна. Онгоц газардахад МИАТ компаниас эмч нарт талархал илэрхийлж, бэлэг гардууллаа” хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.19) 2023 оны 04 сарын 24

Сайн байна. Баяр хүргэе

6  |  0
Zochin(66.181.160.31) 2023 оны 04 сарын 24

Avarsan l boloo sh dee . Yund muuhai esreg um\nBichej baidag lud vee. Iim humuus sain yvdaggui

3  |  0
шаал худлаа(192.82.90.194) 2023 оны 04 сарын 24

цуг бсан хүн бна шаал худлаа шүү. онгоцны үйлчлэгч нар л аварсан

0  |  6
Top