"Ираэро" компани Эрхүү, Улаанбаатарын нислэгийг сэргээнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

ОХУ-ын "Ираэро" компаниас энэ сарын 29-нөөс эхлэн Эрхүү - Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.

Нислэг долоо хоногт нэг удаа бямба гарагт бөгөөд тавдугаар сарын 29-нөөс долоо хоногт 2 удаа даваа, бямба гараг болж нэмэгдэх юм. Буцах нислэгийг тэр өдөртөө үйлдэнэ.

Энэ чиглэлд Sukhoi Superjet 100 онгоц үйлчилнэ. Нийт 55 минут зарцуулах тус нислэгийн үнэ 12625 рубль болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top