Буриадын их сургуулийн Дорно дахины тэнхимийн захирал Владимир Родионов infpol.ru сайтад ярилцлага өгөхдөө Буриад, Монголын харилцааны гол цэг нь боловсролын салбар байж болох юм гэдэг талаар өгүүлжээ.
Владимир Родионов “Манайд монголчуудын талаар нэг буруу бодол бий. Монголчууд бүгд яаж ийж байгаад Орост ирээд, ямар нэг сургуульд нь ороод боловсрол эзэмшихийг хүсдэг гэж эндүүрдэг. ЗХУ-ын үед л тийм байсан. Одоо монголчуудад маш их сонголт бий. Хятад, БНСУ, АНУ, Баруун Европ гээд л. Тийм болохоор ОХУ, ялангуяа Буриад монгол оюутнуудын төлөө өрсөлдөж, тэмцэх ёстой. Монголын хүн ам бүгд ижил биш. Нийслэл Улаанбаатарын иргэд нь боловсролын талд илүү өндөр шаардлагатай. Харин хөдөө орон нутгийн иргэд нь тийм цамаан биш, тэдний хувьд Буриадад боловсрол эзэмших нь чухал зүйл. Монгол оюутнуудыг татахын тулд Монголд Оросын нэгдсэн их сургууль байгуулах хэрэгтэй. Тэнд байсан их сургуулийн салбарууд бүгд хаагдаж, Плехановын нэрэмжит сургууль л үлдсэн. Миний сонссоноор тэнд оюутан цөөхөн. Тэгэхээр Төрийн бодлогоор Монголд орос их сургууль байгуулах шаардлагатай” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Битгий давар. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг Орос хүн тавина гэж дайрч байсныг монголчууд мартаагүй байна. Одоо их сургууль байгуулах зөвшөөрөл олговол, дараа нь боловсролын яамаа бидний мэдэлд өг гэж солиорох уу. Автономит эрхтэй Буриадууд ын сургуулийн захирал тусгаар монголд заах ёсгүй ямагт санаж яваарай.\n
Их хуцваа,тэрнийхээ оронд наад буриадууддаа эх хэлийг нь заа тэнэг иван минь
Барууны хорионд оронгуутаа лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг болж байх шив дээ! Буриадын их сургуулийг төгсөөд яах юм бэ?! Дэлхийн хүлээн зөвшөөрөхгүй ш дээ
Оросууд манайх руу өлөн нүдээ шидэх болж
Оросыг соншох моншол олдох болов уу. Ёстой гонжиын жоо голионы баас байлгүй. Тэгж тэнд очиж үхээд яахав. Тэгэхиын оронд украинд оочсон нь дээр
одоо орос хоцрогдсон гээд сурах хүн олдохгүй дээ манайх ч нэг үеэ бодоход АНУ д сурах сонирхолтой болсон шүү
Орос оюутанг зодлоо хүчиндлээ - гээд л Вагнерын цэргүүд хамгаалалтанд орж ирнэ л дээ.
Салаавч