Парисын захиргаа хархтай зэрэгцэн оршиж сурахыг зөвлөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

 

Францын нийслэл Парис хотын захиргааны дэргэд хархаар дүүрсэн хотын оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилго бүхий ажлын хэсэг байгуулагджээ.

Хархтай зэрэгцэн орших арга замыг эрэлхийлэх зорилго бүхий ажлын хэсэг хархтай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд олон мянган хогийн сав худалдан авч, дотор нь хархны эсрэг хор бүхий хавх байрлуулахаар болжээ. Хотын захирагчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч Анн Суйрийн онцолсноор, харх нь нийгмийн эрүүл мэндэд асуудал үүсгээгүй аж. Хархны тараадаг лептоспироз өвчин зөвхөн тохижилт, үйлчилгээний ажилчдад аюултай. Гэхдээ тэд вакцин хамрагдах боломжтой гэнэ.

Парис хотын эрх баригчид олон сая хархтай олон жил тэмцэж байна. 2017 онд хархны тоо толгойг бууруулах 1.5 сая еврогийн төсөл хэрэгжиж байсан ч амжилт олоогүй байна. Орон нутгийн deratisateur.com сайтын мэдээллээр, Парис хот таван сая орчим хархтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top