“Цемент шохой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир ажлаа хүлээн авлаа

2024 оны 01 сарын 11

“Цемент шохой” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир компанийн ТУЗ-ийн гишүүдийн хамт ажлаа хүлээн авах, өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо. 

“Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

• 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трес, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

• 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал

• 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал

• 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

• 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал

• 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

• 2012-2013 онд Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

• 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

• 2016-2020 онд УИХ-ын гишүүн

• 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

• 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.155) 2024 оны 01 сарын 12

Хөөе Наранбаатар захиралаа та хаачих нь вэээ?Ажилыг үр дүнгээ бишүү алдаачээээ

0  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 04 сарын 25

Ханаж цадахаа мэддэггүй МСS болон төрийн албан тушаалтнуудтай цус холилдсон бүлэглэлүүд яаж ийгээд авчээ. Энэ улс орон цэвэрших ч хол байна даа

0  |  1
zochin(103.212.118.119) 2024 оны 05 сарын 11

chuhal salbariig seb hiilgeel bosgood irne sn manager

1  |  4
zochin(103.212.118.119) 2024 оны 04 сарын 25

bi spirt bal burand ajillaj bsn manai uildweriig hul deer ni bosgoson hundee

1  |  2
Монгол(202.55.183.178) 2024 оны 05 сарын 11

Набагаас бусад нь бүгд Хятад царайтай хүмүүс байх чинь ээ

3  |  2
Top