Сиднейн худалдааны төвд хутгатай этгээд 6 хүний аминд хүрэв

2024 оны 04 сарын 14

Австралийн Сидней хотын Westfield Bondi Junction худалдааны төвд өчигдөр /2024.04.13/ хутгатай этгээд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алдаж, найман хүн шархаджээ.

Тhe Sydney Morning Herald сонинд бичсэнээр, шуугиан гарах чимээнээр худалдааны төвийн ойролцоо байсан цагдаа гүйж ирж, гэмт этгээдийг баривчлахаар оролдсон байна. Хутгатай эрэгтэй уг эмэгтэй цагдааг хутгалахаар оролдож, өөрөө буудуулжээ.

Худалдааны төвд болсон халдлагыг террорист ажиллагаа биш байсан гэж Сиднейн цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд 40 настай эрэгтэй ганцаараа байсан гэнэ.

Амиа алдсан зургаан хүний тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй аж. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top