.png)
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Тендерт борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 3 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл

СБД 1р хорооны 30б болон 26a байруудын дунд хашсан газар 8 жил болж байна маш шигүүг энэ жижигхээн газар орон сууц барих гээд бөөн асуудал болж байрнуудын оршин суугчид удаа дараа эсэргүүцэж болиулсан. Түрүүчийн хотын даргын захирамжаар хүчингүй болсон. Энэ газарт нийслэл анхаарлаа хандуулж сургууль байгуулж өгөнө үү.