Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-6-ныг хүртэлх тав хоногийн хугацаанд Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт үйлчлүүлэгчдийн 690 буюу 34.9% нь 0-18 насны хүүхэд байсан аж.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 (43.3%) иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0%/, зам тээврийн осолд өртсөн 274 /13.8%/, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7%, нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3%/, түлэгдэж гэмтсэн 94 /4.7%, осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3%, бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8%/ хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт иргэдийн 274 (13.8%) нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
Мөн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй юм.
Сэтгэгдэл ( 3 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл

Ийм олон хүн гэмтэж 12 хүн нас барсан гэхээр дайн шиг баярласан ч юм шиг