.png)
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өлзий бэлгэт энэ өдөр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг заллаа.
Монголчууд оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эзэн Богд Чингис хаан, монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг алба татвараас чөлөөлж байсан түүхтэй.
Бодь сэтгэл, билиг ухааныг эрхэмлэдэг бурхны шашин нь монгол хүнтэй 2,000 гаруй жилийн өмнөөс ижилдэж, монголчуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, зан заншил, өв соёлын хөрсөнд гүнзгий нутагшин идээшсэн, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэрэн нигүүлсэхүйг номлон сургадаг бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судлан сурахад монголчууд тодорхой хувь нэмэр оруулсны бодит илрэл нь монголын онцлог бүхий бурхны шашныг хөгжүүлсэн явдал мөн болохыг судлаачид тэмдэглэдэг.
Иймээс “эв нэгдлийг хангах, бэхжүүлэх, оюун санааг ариусгах, гэгээрүүлэх, соёл уламжлалыг хадгалах, дамжуулах, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэхэд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийд манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илэрхийллээ.



Сэтгэгдэл ( 6 )
Хөх тэнгэрийг шүтдэг их хааны маань хөргийг мухар сүсгийн төв Ганданд оруулж цээртэй зүйл хийсэн байна. Их хааныг маань доромжилж болохгүй.
Тэнцвэр блансыг хадгалах нь их чухал. Буддын сургаалыг 2500 жилийн өмнө амьдарсан хүн цаг үеийнхээ нийгэмийн байдалд тулгуурлан бүтээсэн ихэвчлэн хувь хүний сэтгэлзүйн амар тайван байдлыг илүүд үзэж, материаллаг бүтээмжийг үгүйсгэсэн хандлага давамгайлсан , хийсвэр билэгдлийн өгүүлэмжүүд ихтэй байдаг. Өөр шашинд энэ насны амьдралыг илүүд үзэж түүнийхээ төлөө тэмцэхийг уриалдаг. Өнөө цагт Хэт хоосон чанарын болох болохгүйг заасан номлолыг багасгаад бүтээл бүтээмжийг нь өдөөх номлолыг бас зохиож болно ш дээ. Цөөхүүлээ мөртлөө хойд нас гээд энэ насаа хоосон суусан хүмүүс л ихсээд бна.
Их Хааныг бүү доромжил!
Их Хааныг бүү доромжил!
SEKSDI80955877
Боллоо. Тангад түвдийн хийдэд Чингис хааны хөрөг зураг бх ёсгүй