ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болжээ.
Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан "Фрапорт" компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулсан байна.
Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг МИАТ компани дөнгөж сая мэдэгдлээ.
Тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандах юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
ANUSDI80955877
ANUSDI80955877
urgelzl germani ongocniihon boslogo hiideg lufthanza geed Merkel baihdaa euro holboonoos mash ih mongiig avch tedend ogchl baisan adgiin amitad Merkliin avsan saj muslimuuded tetgever ogdogoon bolihgui yu