Түймэр унтраах зорилгоор цаг агаарт ЗОРИУДААР нөлөөлнө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

 

Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас 2 цаг орлоо, өнөө өглөөний 08 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна.

Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top