Бага насны хүүхэд аарууланд хахаж, нас баржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

Гэр бүлийн аз жаргалыг “хүүхэд” гэлцдэг. Тэдний гэнэн цайлган зан, тунгалаг нүд, өхөөрдөм хөөрхөн инээдийг юутай ч зүйрлэшгүй. Гэвч томчууд бидний хайнга зан, цаг завгүй амьдралын хэв маягийн хохирогч нь хүүхэд болсоор байна.

Тухайлбал, Энэ оны гуравдугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж, нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаалахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.163.217) 2025 оны 03 сарын 13

ум ма ни бад мэ хум..

1  |  0
Close menu