Зүүн бүсийн иргэдийн 50-аас дээш хувь нь төрийн үйлчилгээг цахимаар авч байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

Монгол орны Зүүн бүсийн иргэдийн 50-аас дээш хувь нь төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Тодруулбал, Хэнтий аймгийн насанд хүрсэн иргэдийн 81 хувь, Сүхбаатар аймгийн насанд хүрсэн иргэдийн 68 хувь E-Mongolia системийг ашиглаж байна.

Түүнчлэн, Дорнод аймгийн иргэдийн 74 хувь нь төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

"Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган - 2025" ирэх Баасан, Бямба гарагт буюу 2025.03.14 - 15 -ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top