Зүүн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна

З.Тэмлүүн | Zindaa.mn
19 цагийн өмнө

Зүүн аймгуудын иргэдийн анхааралд!

Гуравдугаар сарын 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн гурван аймгийн нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14-16 м/с хүрч шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Тус бүс нутгаар цас багатай байгаа бөгөөд салхины нөлөөгөөр хөрсний хуурайшилт улам нэмэгдэх тул болзошгүй хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байж, тус бүс нутгаар зорчиж байгаа иргэд галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu