Кызылийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургуульд 11 МОНГОЛ ХҮҮХЭД суралцаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

 

Кызыл хот дахь Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Монгуш арга хэмжээний хүндэт зочин, Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Мөнхбаяртай ярилцлав.

-Эрхэм хүндэт хошууч генерал Мөнхбаяр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол, Оросын хооронд 2017 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу манай сургуульд Монгол Улсын иргэд суралцаж байна. Өнгөрсөн онд тэдний анхны сурагчид сургуулиа төгссөн. Монгол, Оросын цаашдын хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ? Монгол хүүхдүүд манай сургуульд сурснаар ямар давуу тал, үр дүн гарч байгаа, мөн Монгол Улсын иргэдийн ОХУ-д боловсрол эзэмшихийн ач холбогдлоос дурдвал?  

-Сайн байна уу. Сургуулийн удирдлагад энэхүү 10 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсан явдалд талархал илэрхийлье. Таны эхний асуултад хариулья. Монгол, Оросын Батлан хамгаалах яамны Зэвсэг хүчин хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай хоёр улсын харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж байна. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 21 хүүхэд суралцаж байна. Өнгөрсөн онд гурван монгол хүүхэд сургуулиа төгссөн бөгөөд үүнээс хоёр нь ОХУ-д үргэлжлүүлэн суралцаж байгаа бол нэг нь өөрийн хүсэлтээр Герман Улсын Зэвсэгт хүчний сургуульд суралцаж байна. Хоёр орны харилцаа цаашид ч байгуулсан тохиролцооны хүрээнд хөгжинэ гэж бодож байна.

-Кызылийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургуулийн ерөнхий болон тусгай боловсролын хөтөлбөртэй бөгөөд инженер-техникийн, хэл шинжлэлийн болон бусад мэргэжлийн ангиуд үйл ажиллагаа явуулж байна. Монгол, Оросын цэрэг, техникийн хамтын ажиллагааг та хэрхэн харж байна вэ?

-Миний бодлоор ОХУ-ын дээд сургуулийн өмнөх цэргийн боловсролын тогтолцоо нь бүхий л нөхцлөөр хангагдсан бөгөөд сурагчид өөрийгөө олон талаар харуулах боломжтой. Монгол Улс болон ОХУ-ын хоёр талын цэрэг техникийн болон дипломат харилцааны салбар нь Аугаа их Эх орны дайны үеэс хөгжиж ирсэн. Цэргийн сургуулийг орос хэлний мэдлэгтэйгээр дүүргэж буй монгол хүүхдүүх хоёр улсын хэлэлцээрийн дагуу дээд боловсролын сургуульд элсэн суралцах ёстой юм. Энэ хүрээнд бид бүхий л арга хэмжээг авах болно.

-Манай цэргийн сургуулийг төгссөн монгол өөрийн хүссэн их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой юу?

-Кызылийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургуулийг төгссөн монгол хүүхдүүд өөрийн хүсэлтээр цэргийн болон иргэний салбарын их, дээд сургуульд суралцах бүрэн эрхтэй.

-Кызылийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургуулийн сурагчдад та юу захиж хэлэх вэ?

-Сургуулийн 10 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэр би сурагчдын онцгой идэвх, хичээн чармайлтыг анзаарлаа. Эхлүүлсэн зорилгоо гүйцэлдүүлж, үргэлж ахиж, дэвжиж байхыг зөвлөж байна.

 

Д.Монгуш (Кызылийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цэргийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч)

 

Одоогийн байдлаар Кызылийн цэргийн сургуульд Монгол Улсын 23 сурагч суралцаж байна. Хоёр улсын тохиролцооны дагуу жил бүр Монгол Улсаас 3 хүүхэд шинээр элсэж буй бөгөөд 2025 оны хичээлийн жилийн хувьд Монгол Улсын нийт 90 хүүхэд суралцах хүсэлт гаргасан нь элсэгчдийн тоог нэмэгдэх шалтгаан болох магадлалтай аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.83) 2025 оны 03 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 18

mongoliin tuba hvvhedvvd l ih suraad baih shigee..

0  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 18

mongoliin tuba hvvhedvvd l ih suraad baih shigee..

0  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 18

mongoliin tuba hvvhedvvd l ih suraad baih shigee..

0  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 18

mongoliin tuba hvvhedvvd l ih suraad baih shigee..

0  |  0
zochin(202.55.191.130) 2025 оны 03 сарын 18

mongoliin tuba hvvhedvvd l ih suraad baih shigee..

0  |  0
Close menu