Булган, Төв аймагт Улаанбурханы халдвар бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 62 хүрлээ.

Өнөөдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол дөнгөж сая лабораториор батлагдсан байна.  

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ  улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхааруулж байна.                                                      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu