Ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 23

 

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.03.23/ 13:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ой, хээрийн түймрийн дуудлагатай байна.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 2, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэн бүр сонор сэрэмтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu