Улаанбурханы батлагдсан тохиолдол 72 хүрч, Улаанбаатар, Өмнөговь, Дундговьт голомтлон бүртгэгджээ.
Өнөөдрийн (2025.03.23) байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 72 тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлээ 89016199, 75 103 100 утсанд хандан авна уу.
Сэтгэгдэл ( 0 )