Эмч П.Батчулуунд холбогдох хэргийн хохирогч гэх талийгаач А-ийн ээж Б.Алтантуяа тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Эмч нар охиныг минь биеийн байдал хүнд байгаа талаар тайлбарлаж байсан. П.Батчулуун эмч элгийг нь хоёр бөөртэй нь өгөөч гэхэд нь өдөржин бодсон. Охин минь үнэхээр босож ирэхгүй болсон бол түмэнд буян болъё гэдэг үүднээс донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл миний охины хөл, гарын яс, шөрмөс зэргийг авсан байсныг гаргахад нь мэдсэн. Хамаг юмыг нь авчхаад хүнээ аваарай гээд шидэх шахуу өгсөн байсан.
Одоо биднээс юу хүсээд ингээд байгааг нь мэдэхгүй байна. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр биднийг их шүүмжилж байгаа харагдсан. Хэн ч бай нас барсан хүнийхээ хамаг эрхтнийг тонуулчхаад хоосон арьс гаргахыг хүсэхгүй шүү дээ. Миний охин арван хэдэн хүнд буян болсон. Хөндий бие гаргачхаад шаналаад сууж байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр битгий ингээч ээ. П.Батчулуун эмчээс бид зуун төгрөг ч нэхээгүй. Хүмүүс утсаар хүүхдийнхээ эд, эрхтнийг хэдэн төгрөгөөр зарсан юм гэх зэргээр асууж байна. Бид ямар ч мөнгө аваагүй" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
VANXANDI SEKSDI BOOWN XXN80955877
VANXANDI SEKSDI BOOWN XXN80955877
VANXANDI SEKSDI BOOWN XXN80955877
Энэ ээжийн яриаг сонсоод их өрөвдөж байна. Ямар сайн байхав дээ. Гол нь хүүхдүүдээ олон нийтэд ил гаргадаг нь буруу байна...
Пэ, яанаа. Энэ хүн 3 хүүхдийг нь гаргадаг нь ямар учиртай юм бэ. Хүүхдийн эрх, болохгүй шдээ... Өөрөө л яривал болоо биздээ