СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү!

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

25-ны өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурна.
25-ны өдөр Ховд, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дундговь, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-25-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26-нд шилжих шөнө, 26-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 03-р сарын 26-наас 03-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu