Нүхэнд унасан иргэн НАС БАРСАН байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 25

 

Өмнөд Солонгосын Сөүл хотын зүүн хэсэгт орших Гандун дахь бага сургуулийн ойролцоох уулзвар дээр даваа гарагт 20 метрийн өргөн, 20 метрийн гүн нүх оройн 18:29 цагийн орчимд гэнэт үүссэн хэрэг гарчээ. Тус нүхэнд тухайн үед замаар зорчиж явсан мотоциклтой иргэн унасан бол автомашинтай зорчиж явсан иргэн бэртэж, гэмтжээ. 

Уг нүхэнд унасан 30 гаруй насны эрэгтэйг өнөөдөр өдрийн 11:22 цагийн орчимд зүрх нь зогссон байдалтай олжээ. Түүнийг өчигдөр оройноос эхлэн эрэн хайж эхэлсэн бөгөөд шөнийн 01:37 цагийн үед гар утсыг нь олсон бол хоёр цаг орчмын дараа 30 метрийн зайд мотоциклийг нь олжээ.  

Өглөөний 07.00 цагаас эхлэн хүнд техник хэрэгслийн тусламжтайгаар эрэн хайх ажиллагааг өргөжүүлж, осолдсон эрэгтэйг 50 метрийн гүнээс гаргаж авсан байна. 

Аюулгүй байдлын үүднээс тус дүүрэгт орших дөрвөн сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.178.30) 16 цагийн өмнө

Солонгосчууд зам тавих суурийн ажилд хайхрамжгүй хандсан бна, тэд жаахан ямаан омогтой, асуудлыг өөрийнхөөрөө зүтгүүлэх дуртай хүмүүс байдаг.

0  |  0
зочин(103.212.162.139) 2025 оны 03 сарын 25

Ээ хөөрхийдөө хайран залуу 50 метр гэхээр их гүнзгийд унаж ар гэрт нь өндөр нөхөн төлбөр өгөх байхаа Солонгосууд тэр тал дээрээ мундаг улс.

3  |  0
Close menu