25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Дарханы нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
26-ны өдөр Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
25-26-нд шилжих шөнө, 26-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 25-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )