“Эрүүл мэндийн байгууллагын чанарыг сайжруулах” сургалт боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

“Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах” сэдэвт сургалт зохион байгууллаа. 

Тус төвийн Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтнүүд 2025 оны 03 сарын 25-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа “Хилийн цэргийн анги, тусгай салбарын эрүүл мэндийн төвийн дарга, статистикч эмч нарт “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд магадлан итгэмжлэлийн одоогийн эрх зүйн орчин, магадлан итгэмжлэлийн цахим системд ажиллах заавар, материал бүрдүүлэлт, тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын соёл, түүнийг хэрхэн нутагшуулах, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайллын талаар онолын мэдлэг олгон, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллалаа. Мөн тусламж, үйлчилгээний халдвараас сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu