Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа.
Боловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нээлээ.
Тус хуралдаанаар зөвлөлийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсролын үйлчилгээг ижил тэгш хүргэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаарх мэдээлэл, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг гишүүдэд танилцуулж, цаашид төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахыг онцолж, гишүүдэд үүрэг болгов.
Цаашид хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх салбар дундын нийтлэг ангилал болгох эрх зүйн баримт бичгийг батлуулахаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-д санал хүргүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад шаардлагатай хэрэглэгдэхүүний жагсаалт гаргах зэрэг үндэсний хэмжээнд нөлөөлөхүйц асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )