Улаанбурханаар өвчлөгсдийн дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

2025 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 98 тохиолдол бүртгэгдээд байгаа бол сэжигтэй тохиолдол 104, хавьтал болсон тохиолдол 7220 бүртгэгджээ. 

Өвчлөгсдийн дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байгаа бол хүйсийн хувьд эрчүүд зонхилж байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu