Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 27

 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэллээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч, бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай юм.

Зүгшрүүлэлтийн ачилт төлөвлөгөөний дагуу энэ сарын 21-ний өдрийн ачилтаар нэг галт тэрэг 50 вагон 100 чингэлгийг 2 цагийн хугацаанд ачиж дуусгажээ. Ингэснээр “Тавантолгой нүүрс ачих логистик төв” нь техникийн хүчин чадлын дагуу хоногт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачихад бэлэн болгож байна.

Энэ төсөл нь экспортын тээврийн зардлыг хэмнэн, хугацааг богиносгож манай улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг "Тавантолгой төмөр зам" ХХК мэдээлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.197) 2025 оны 03 сарын 28

15 жилийн дараа сансраас харагдах нүх улаан шороо боссон цөл үлдэнэ иргэн надад ямар ашиг тус байна

0  |  0
зочин(103.212.118.197) 2025 оны 03 сарын 28

15 жилийн дараа сансраас харагдах нүх улаан шороо боссон цөл үлдэнэ иргэн надад ямар ашиг тус байна

0  |  0
Close menu