САМБУУГИЙН ЧОЙСҮРЭН
/1938-2025/
Бидний хайртай аав, элбэрэлт өвөө Самбуу овогтой Чойсүрэн нь 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Самбуу овогтой Чойсүрэн нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцагаан хэмээх газарт 1938 онд Шарав овогтой Самбуугийн том хүү болон мэндэлсэн бөгөөд бага сургуулиа 1951 онд төгсөж, улмаар мал маллах, жин тээх, сургуульд түлээ бэлтгэх болон сумын захиргаа, худалдаа бэлтгэлийн ангиудад өвлийн бэлтгэл хангах зэрэгт ердийн хөсгөөр заг ачиж зөөх ажлыг хийдэг байлаа. Тэрээр 1955 онд Улаанбаатар хотод ирж уурын тэрэгний машинист туслахын ажил, 1958 онд Улаанбаатар, Зүүнхараа өртөөнд галт тэрэгний даамал, туслах машинистаар ажиллаж байгаад Төмөр замын техникумд Автожолоочийн ангид суралцан төгсжээ. Улмаар Улаанбаатар, Сайншанд, Чойр хотуудад болон Хүнсний үйлдвэрийн яамны бааз, үйлдвэр комбинатад жолоочоор ажиллаж байлаа. Дархан хотод 1973 онд суурьшиж, Дархан хотын АММБаазад жолоочоор ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа 5, 6, 7 дугаар таван жилийн гавшгайч, осолгүй манлай “Онц тээвэрчин” цолыг хүртэж, 1975, 1976, 1978, 1980, 1981, 1982, 1983 онуудад байгууллага болон хотын Хөдөлмөрийн аваргаар шалгарч байв.
Тэрээр 1979 онд Саятны төлөө бригадыг таван гишүүнтэйгээр байгуулан, ахлагчаар нь ажиллаж, эзэмшсэн техникийн ур чадвар, туршлагаараа манлайлж, 1 сая километр замыг туулан болзлыг биелүүлж, “Саятан жолооч”-оор тодорч байсан ахмад тээвэрчин байлаа. Түүний долоон хүүхэд өдгөө аавынхаа ажил, хөдөлмөрийг залгамжлан, нэр төртэйгөөр улс орондоо ажиллаж байна.
Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Дархан хотын Хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд Алтангадас одон, 2024 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан билээ.
Таны минь хүнлэг энэрэнгүй, чин шударга, эгэл даруу, ажилч хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно. Алтан өлгийдөө тайван амгалан нойрсоорой.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхөд
Ум сайн амгалан болтугай!
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Гүн эмгэнэл илэрхийлье. Бурханы орондоо тайван нойрс доо.