Хаврын их цэвэрлэгээнд НОСК-ийн албан хаагчид нэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 29

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос, шорооноос сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хаврын их цэвэрлэгээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн бөгөөд цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит болон харьяа газар, байгууллагууд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож байна. Тэгвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн албан хаагчид өнөөдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Анкарагийн гудамж, Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх явган зам, талбайг цэвэрлэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu