Zerofit нэрийн тураах кофенд Допингийн төрлийн бодис илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах Сибутрамин нь бүх цаг үед хориглосон бодис билээ.

Сүүлийн үеийн шинжилгээгээр, Zerofit нэрийн тураах кофенд энэхүү хориотой сибутрамин бодис агуулагдаж байгаа нь БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тухайн бүтээгдэхүүний найрлагын шошгонд энэ бодис тэмдэглэгдээгүй байсан нь анхаарал татаж байна.


Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.
 

1. Zerofit болон түүнтэй төстэй тураах, үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс зайлсхийх

2. Хэрэглэх гэж буй эм, хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, баталгаажсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах

3. Хориглосон бодисын жагсаалттай тогтмол танилцаж, хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний найрлагыг нягтлах нь тамирчны үүрэг гэдгийг анхаарах


Эх сурвалж: Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 09

Хаха, аймаг, сумын цолтонуудын уудаг кофе юм байх даа, тэднээс л допинг илрээд байгаа биз дээ, кк

0  |  0
Close menu