Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.

Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 04

Ярьснаараа бол зөндөө л юм хийсэн байх блаа

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 04

Ярьснаараа бол зөндөө л юм хийсэн байх блаа

0  |  0
Dr.B.Dagvadorj Buted(202.179.25.182) 2025 оны 04 сарын 04

Маш зөв санаа. Төв гудамжны огтлолцолыг 2 түвшинд байгуулснаар хотын автомашины түгжрэл арилна шүүдээ

0  |  0
Зочин(103.212.118.118) 2025 оны 04 сарын 03

Их ярих тусмаа л худлаа тал нь дийлдэг дээ, ер нь их ярьдаг хүний ажлын бүтээмж, бүтэл тааруу талдаа байдаг доо

0  |  0
ии(66.181.168.82) 2025 оны 04 сарын 03

яриад л байх юм, хийгээч. залхтал л ярьж байна даа

0  |  0
Close menu