"Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг авахдаа та бэлнээр болон хөгжлийн санд хуримтлуулах, хуримтлалын сандаа хадгалах зэрэг сонголтыг E-Mongolia аппликейшнээр дамжуулан сонгох боломжтой.
Саналыг 2025 оны 4 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой. 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Тухайлбал, та 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг бол танд олгох ногдол ашгийн үлдэгдэл ₮93,499.8 байна.
"Чингис Хаан Үндэсний баялгийн сан"-ийн “Хуримтлалын сан” дахь иргэний нэрийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
Хэрэв та хандив цэсийг сонгосон бол таны “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг “Чингис Хаан Үндэсний баялгийн сан”-ийн “Хөгжлийн сан”-д хуримтлагдах бөгөөд Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.
Сэтгэгдэл ( 0 )