СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Зам тээврийн ноцтой осол гарч, 1 хүн амиа алджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

 

Цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо уулын замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота акуа тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 зорчигч амь хохирч, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu