5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр “Иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гурван үе шаттай эхлүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Мөн  1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын 201 сургууль, 178 цэцэрлэг зэрэг нийт 4000 гаруй байгууллагын ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд нэгдсэн. Нийт 14 хоногийн хугацаанд 50 мянган метр хайс хашаа угааж, 94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж, 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байгаа аж ахуйн нэгж, албан байгууллагуудад, иргэддээ баярлалаа” гэлээ.

 

 

Мөн ААН байгууллагууд орчны 50 метр газраа байнга цэвэрлэх, хогийг ангилан ялгах, зам талбайн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байхыг УБЗАА-аас уриаллаа. 

 


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu