"Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Д.Жанчив агсны эхнэр нь өнөөдөр /2025.04.08/ хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр гал сөнөөгчдийн хангамжийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй хэвээр байгааг хатуу шүүмжлэв.
Мөн "Бид 25 жил хамт байсан. Төрд 25 жил ажиллаж, үнэнчээр зүтгэсэн хүнээ яагаад үнэлж чадахгүй байна вэ. Миний нөхөр 5000 гаруй хүний амь аварсан. Тэднийг элэг бүтэн байлгахын төлөө зүтгэсэн. Хүнийг аврагч нар авардаг бол аврагчдыг хэн аврах юм.
Аврагч хүний хамгаалалтын хувцас хэдэн хэмд шатдаг вэ? Холбогч станцтай байсан бол миний нөхөр амьд байх ч байсан юм билүү.
Холбогч станцгүйн улмаас бие биетэйгээ холбогдож чадаагүйн улмаас миний нөхөр амь үрэгдсэн.
Харанхуй гал руу орохоороо хамгийн ойр байсан зүйлийг нүдэж, бие биедээ дохио өгдөг. Хувцас, хэрэглэлээр сайн хангаад өгөөч ээ. Хувцас хэрэглэл муу учраас маш олон алба хаагчид амь үрэгдэж байна.
Яагаад төр гал сөнөөгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй байна вэ. Гавьяа шагнал авахдаа том дарга нар нь авдаг бол гал руу орохдоо ийм хүмүүс нь ордог" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
хайран хүний амь л байлгүй яаахав, хүн болгоноос галын хор хөнөөл нэхэж торгууль тавдаг хүмүүс өөрсдөө, галын ангилал хор хөнөөлөө мэддэгүй юм байна, газ руу гүйгээд л ордог нь бас л дарга нарын тендерүүдтэй холбоотой бизээ