ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын ашиглаж байгаа хувцас, хэрэглэл болон техник хэрэгслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2019 онд бүх хувцас, хэрэгслийг стандартын дагуу хангаж, бэлтгэсэн. Автомашин хүртэл стандартад тавигдсан шаардлагаар явж байгаа. 2015 оноос хувцас, хэрэгсэл евро стандарт руу шилжсэн. Стандартын шаардлага бүрэн хангагдсан.
2022 оноос шинэ холбооны станц ашиглаж байгаа. Утаатай орчинд тухайн гал сөнөөгч 15 секундээс дээш хөдөлгөөнгүй болсон үед байршлыг дуут дохио өгч, мэдэгддэг төхөөрөмж.
2024 оноос хойш гал сөнөөгчид хамгаалалтын малгай өмссөн үедээ ч хоорондоо ярилцах бүрэн боломжтой шинэ хэрэгсэл нэвтрүүлсэн" гэж мэдээллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )