“UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 08

 

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимтэй явагддаг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард аялагч, жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын арга хэмжээг зохион байгуулахыг зорьж байна. Мөн Улаанбаатар хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараа дараагийн жилд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авч, судалгааны үндсэн дээр өдөрлөгийг цаашид зохион байгуулна. Мөн олон үндэстний хоолны өдөрлөгийг дагасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна” гэдгийг хэллээ.

 

 

Сонирхуулахад, “UB food” фестивалийг зохион байгуулж буй асар нь Монгол Улсад баригдсан хамгийн том асар юм. Тус арга хэмжээ дууссаны дараа энэхүү асарт “Циркийн долоо хоног” арга хэмжээ, үргэлжлүүлэн е-спорт, шагайн спорт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулж, аялагч, жуулчдын анхаарлыг татахаар төлөвлөж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
afgan bisdon(66.181.189.94) 2025 оны 04 сарын 09

chmaiag dbaarsan gej pakistani kandahr kenjabi helsne .ter chmaig har huure. omri omri omri omri

0  |  0
afgan burma(66.181.189.94) 2025 оны 04 сарын 09

omri omri

0  |  0
seruuleg(66.181.189.94) 2025 оны 04 сарын 09

omri omri

0  |  0
Close menu