Эрт илрүүлгээс оношлогдсон 140 хүүхдэд МЭС ЗАСАЛ хийж эхэлжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 448 хүүхэд байна

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна. 

Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ.

Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 448 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай болсон.

Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд УГТЭ, ЭХЭМҮТ  тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлж эхлээд байна. 

21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг оношилгоо дээрх зарчмаар хийгдэх ажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu