Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

 

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэжээ.
 

  • 4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах - 1
  • 6-р хороо, 14А байрны баруун талд - 1
  • 6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал - 1
  • 8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд - 1
  • 13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий - 1
  • 13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд - 1
  • 15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд - 1
  • 18-р хороо, Сентоза автобусны зам дагуу - 16
  • 19-р хороо, 61-р байрны баруун талд - 2
  • 30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд - 1
  • 31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд - 2 ТҮЦ-ийг нүүлгээд байгаа аж. 

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТҮЦ (66.181.166.134) 2025 оны 04 сарын 10

ТБД Андуудын урд автобусны буудал дээр бгаа үзэмжгүй ТҮЦ-ийг зайлуул

2  |  0
иргэн(66.181.184.46) 2025 оны 04 сарын 10

Дүүхээ дэлгүүрийн автобусны буудлын ТҮЦ үүдийг буулгаач. хамгийн бохир , хорооллын архичдын цуглардаг газар болоод олон жил болж бн.

2  |  0
Close menu