Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд СБД-ийн 8 хороонд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа.
Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. Үүнд,
1-р хороо: Багшийн дээд урд тал-6
8-р хороо: Хойд тал -17
8-р хороо: Баруун тал-5
8-р хороо: Спорт төв ордны баруун тал-3
8-р хороо: Арслантай гүүр -4
5-р хороо: Энхтайван өргөн чөлөө-10
1-р хороо: Ленин клуб-4
3-р хороо: Хүүхдийн 100-3
Сэтгэгдэл ( 3 )
цэгцтэй болжээ. зөвшөөрөлтэй гэж ялгахгүйгээр одоо үеээ өнгөрөөсөн гээд нэг ч ТҮЦ байхгүй болгох хэрэгтэй
Зөвшөөрөлтэй ТҮЦ гэж бас байдаг байх нь ээ, эхлээд энэ зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нь цэгцлэмээр юм байна даа, нэгэнт ТҮЦ-ээс салья л гэж байгаа бол зөвшөөрөлтэй гэсэн асуудал байж таарахгүй баймаар
Сайхан цэвэр харагдаж байна. Гэхдээ цаана нь хүний амьдрал явагдаж байгаа тул ажлын байрыг нь өөр газар байрлуулах хэрэгтэй байх. Хотын төв ийм л байх ёстой\n\n