Явган хүний зам засварыг ирэх 7 хоногт эхлүүлэх үүрэг өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
 
  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,
     
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,
     
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
     
  • Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,
     
  • Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэхийг тус тус үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 15

Автомашины замыг жил бүр сэргээн засварладаг шигээ явган замаа засдаг болвол сайн бна энэ жил маш их бүтээн байгуулалтын ажил хийх байх хүлээлт их бнаа хот маань өнгө зүс сайжрах байх сайхан бнаа

0  |  0

zzzz(66.181.179.230) 2025 оны 04 сарын 14

3-r surguuliin oiroltsoo zam 2 jil dutuu zasagdsan baidaltai ungurluu ,kharyutssan baiguullaga ni bduusgaachee

Close menu