Б.Од-Эрдэнэ: Ахыгаа ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

2025 оны 04 сарын 14

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ мансуурсан байж болзошгүй бичлэгээ цахим орчинд цацаж, шуугиан дагуулсан нь саяхан. Бичлэг дээр хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргаж, олон нийтээс шүүмжлэл хүлээсэн түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ ах Б.Оргил-Эрдэнэтэйгээ холбоо барьж чадалгүй найм хонож байгаа тухайгаа өөрийн цахим хаягнаас бичиж, олон нийтэд хандлаа. 

Тэрбээр "Шинэ 7 хоногийг таагүй мэдээгээр эхэлүүлэх нь дээ. 2025.04.06- аас хойш 2025 оны 4 сарын 14-ны 05:34 минут хүртэл. Нэг ч сураг алга. Нэг ч чимээ алга. Монголчууд нэгнээ бариад идчихэв үү. Хар буруу санаж болохгүй ч нэгнийхээ толгойг л бүү залгичихсан байгаасай билээ. Гэр бүлийн минь ганцхан амин хайртай ах минь. Хэдэн ч өдөр нойргүй хонов. Хэдэн ч өдөр шаналж юм бодов. Сүүлдээ хүн элдэв янзаар юм юм л боддог юм байна. Хамгийн сүүлд Малайз улсад байсан. Тэр хавиар байгаа хүмүүс байвал холбоо барьж тус болоорой" гэжээ.

Харин ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна" гэсэн мэдээллийг өгөөд байна. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(77.2.207.107) 2025 оны 04 сарын 14

ergu umhi hoshnogo min tim l amin haurtai akh min ged bga yum bol nad lalrin har tamhichinga uhdel bolhos n umnu sana tawihhui yasin hutsad bai nad lalras chin bolj uchra medehgui hichnen uswur nasnihan biy setgelere hohirch bgag medeh u umhi har tamhichin lalar min

0  |  0
Z(66.181.189.196) 2025 оны 04 сарын 14

Хар тамхичид далд ороод харамсах юм алгаа

0  |  0
Z(66.181.189.196) 2025 оны 04 сарын 14

Хар тамхичид далд ороод харамсах юм алгаа

0  |  0
Z(66.181.189.196) 2025 оны 04 сарын 14

Хар тамхичид далд ороод харамсах юм алгаа

0  |  0
Close menu