Үүссэн нөхцөл байдалтай танилцаж, 40 иргэнд иж бүрэн гэр олголоо

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

 

Үүссэн нөхцөл байдалтай танилцаж, 40 иргэнд иж бүрэн гэр олголоо. 

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа.

Ажиллах үеэрээ энэ сарын 10-11-ний өдрүүдэд тус суманд хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.

Мөн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг орон гэргүй болсон иргэдэд хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu