Эмэнд мансуурсны улмаас 13 хүүхэд нас барж, 40 хүүхэд хуруугаа тайруулжээ

2025 оны 04 сарын 15

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр /2025.04.15/ мэдээлэл хийлээ. 


Цагдаагийн хурандаа Б.Батхуяг "ОХУ-аас хууль бусаар оруулж ирж, эмчийн энгийн жороор олгодог өвчин намдаах эмийг өсвөр насныхан ахуйн нөхцөлд мансуурах зорилгоор, эмнэлгийн бус ахуйн нөхцөлд найруулан хэрэглэж мансуурдаг. Тухайн эм нь хүний өвдөлт намдаах үйлчилгээтэй хоногт нэг ширхгийг уудаг тус эмийг 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж, судсаар тарьж, хэрэглэж байна. Энэ явц нь судасны гадуур тарих болон судас бөглөрөх шалтгаанаар хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Тухайлбал, 2022 оноос эхэлж энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар өсвөр насны 13 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд гар, хуруугаа тайруулсан. Ийм аюултай эмийг хууль бусаар борлуулж байсан иргэдийг саатуулсан" гэв.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochil(66.181.181.211) 2025 оны 04 сарын 18

medrel muutai dendeb buyu erdene-bayar zogsoo tegeehuu. uslere yadin tsagdaa aldahan gej parjignulaad aa.

0  |  0
zochin(66.181.181.211) 2025 оны 04 сарын 18

erdene-saikhan shono radio stanazaar tsagdaa aljina gej orilod parjignulad tuibegeel.

0  |  0
zochin(66.181.181.211) 2025 оны 04 сарын 18

shono untulahgui tuidedeg erdene-saikhan boliulaadah

0  |  0
Зочин(202.9.40.114) 2025 оны 04 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
zochin(59.132.70.174) 2025 оны 04 сарын 15

uhna chi horj arga hemjee avaach ur huuhed chin hordood uhlee uhehees umnu horj hornoos n salgaj uzeech thuuthun ardtumen zaluu chuuda avarj uz \n nudnii shiltei uhna min naad alband ajilj shanartai ajilj uz haraad tolgoig ileh bich argalah bich avarj uz

0  |  0
Top