Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд тос, масло солих нь ЗОХИМЖГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд энэ зун Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төрийн албан хаагчийн орон сууц баригдаж дуусна. Гэтэл Улаанбаатар хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд авдаг, тос масло сольдог, дугуй засдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлнэ. Энэ жил Улаанбаатар хотын 40 гаруй байршилд газар чөлөөлнө. Эхний газар чөлөөлөлтүүд явагдаж байна. Зам, гүүрэн байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барихад зайлшгүй төлөвлөсөн газруудыг зах зээлийн өнөөгийн жишигт нийцсэн байдлаар худалдаж авна. Тиймээс илүү хурдан ойлголцолд хүрч, газрыг чөлөөлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжихийг иргэддээ уриалж байна. Тухайн байршилд ганц, хоёрхон газраа чөлөөлөөгүй үлдсэн хүмүүст мөн уриалж байна. Хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд аваад, машины тос масло солиод байх нь хотын өнөөгийн өнгө үзэмж, төлөвлөлтөд нийцэхгүй байна” гэлээ.

Цаашид бид барилгын компаниудад газрыг инженерийн шугам сүлжээтэй нь дуудлага худалдаа хэлбэрээр санал болгоно. Барилгын компаниуд орон сууцаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа НОСК-иар дамжуулж, орон сууцыг худалдан борлуулна. Ингэж сан бүрдүүлсэн орлогоос дараагийн айл өрхүүдийн газрыг худалдан авч, дахин барилгажуулах байдлаар үе шаттай, системтэй төлөвлөлтүүд хийнэ гэдгийг хотын дарга онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.114) 2025 оны 04 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(202.9.40.114) 2025 оны 04 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(66.181.178.95) 2025 оны 04 сарын 15

ANUSDI80955877VANXANDI XUCHINDUULI

0  |  0
зочин(202.21.99.52) 2025 оны 04 сарын 16

хороолол байшингуудын дунд бгаа шатахуун колонкийг яах уу бас л нүүлгэх хэрэгтэй колонк бол маш аюул шүү дээ

1  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 16

Хамгийн их хөрс бохирдуулсан бараг төлбөр аваад нүүлгэхэд буруудахгүй

1  |  0
zzzz(66.181.179.230) 2025 оны 04 сарын 16

zuw , manai ub shig barag tuwduu mashiny tos soliod , zewtei tumur tsugluulaad baidag niislel baikhgui

1  |  0
zzzz(66.181.179.230) 2025 оны 04 сарын 15

зочин(103.212.116.67) 2025 оны 04 сарын 15

ЁСТОЙ ЗӨВ.и

0  |  0
зочин(103.212.116.67) 2025 оны 04 сарын 16

ЁСТОЙ ЗӨВ.и

2  |  0
Top