Нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

 

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийн Монгол Улсад 11 дэх удаагийн , ЭХЭМҮТ-д 5 дахь удаагийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгдлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu