Цахим төлбөрийн баримтын систем болох И-Баримт аппликейшний системд техникийн доголдол гарч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13:30 минутаас хойш ажиллаагүй. Тус аппликейшны зүгээс өнөөдрийн дотор аппликейшны үйл ажиллагааг хэвийн болгоно гэдгээ мэдэгджээ.
Одоогийн байдлаар бизнес эрхлэгчдийн нэвтрэх хэсгийг хэвийн горимд оруулаад байгаа бол иргэний нэвтрэх хэсгийг өнөөдрийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.
Иргэдийн хувьд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын дараа ийнхүү алдаа гарсан нь хардлага төрүүлээд байгаа бөгөөд холбогдох байгууллагад тус аппликейшний үйл ажиллагааг шалгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 2 )
Тагнуул авилга бүгд нийлж шадгах хэрэгтэй. Гадуур ярих нь өөрсдөдөө мөнгө тааруулах гэж байгаад программаа эвдсэн гээд байгаашүү. Ард түмэн мэдэж байгаа.
угаасаа нотой байна шалгах хэрэгтэй\n\n