“Цагаан алт” хөтөлбөр: Жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

2025 оны 04 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, эхлээд Баянзүрх дүүргийн  31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.

Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ. Одоо 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай бөгөөд өнгөрсөн жил 42 мянган хос гутал үйлдвэрлэсэн байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаар үйлдвэрээ өргөтгөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай захирал Э.Түвшинтулга танилцууллаа. Цаашид тоног төхөөрөмжийн зээл авч 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэн,  30 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ. Мөн “Миний гутал”, “Өндөр уртын буян” ХХК-ийн ажилтай танилцсан бөгөөд эдгээр нь дотоодод боловсруулсан арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтран ажилладаг юм байна.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгож, дээрх хоёр зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0

Close menu