Иргэд, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгджээ.
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 22:30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна.
Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.
Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )