Нэг айлын гурван хүүхэд байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг албаныханд дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:25 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтрааж, галыг аюулгүй болгожээ.
Уг гал түймэрт иргэн Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.
Охид нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд ээжийгээ нийтийн цэвэрлэгээнд гарсан хойгуур ийнхүү байшинтайгаа шатаж нас баржээ.
Иймд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг холбогдох албанаас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би цахим шуудангаар (info@ibcunit.com) 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэ
Тийм жоохон хөөрхөнүүдээ орхиод явж байгаа бол аюулгүй байдлы нь хангах ёстой байсан шүү дээ, даан ч дээ?!?!?!?!